Хaйгуулын төлөвлөлт ба менежмент

ЭмБиЖиЭс хайгуулын менежментэд ихээхэн туршлагажсан.  Захиалагчидтайгаа нягт хамтран ажилласнаар бид уурхайн олборлолтыг явуулахын тулд “анхан шатны” хайгуулын ажлаас “уурхай” болох хүртэлх  бүхий л үе шатны хайгуулын ажлыг төлөвлөх, зардал төлөвлөх мөн   хайгуулын ажлыг гүйцэтгэх, удирдан явуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Бидний үйлчилгээ:

  • Хайгуулын оновчтой талбай тодорхойлохоор суурин боловсруулалт болон тандан судалгааны ажлууд хийх
  • Захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хайгуулын ажлын стратеги төлөвлөгөө боловсруулах, зардал төлөвлөх
  • Хайгуулын ажлын хуваарь болон төсөв төлөвлөгөө гаргах
  • Захиалагчдад геологийн тайлан бэлтгэх
  • Төрийн байгууллагуудад хуульд заасны дагуу геологийн тайлан бэлтгэж хүргүүлэх
  • Тендерт бэлдэх, үнэлгээ хийх болон менежмент
  • Хайгуулын ажлын гүйцэтгэл болон хяналт тавих/ төсөвтэй харьцуулж тайлагнах
  • Шаардлагатай үед геологийн тайлалыг шинэчилж, хайгуулын стратегид нэмэлт, өөрчлөлт оруулах