Акустик сканнер, теле оптик болон соник хэмжилтүүдийн тайлал – ЭйЭсАйЭмЭс

ЭйЭсАйЭмЭс нь 2000 онд тусгай баг мэргэжлийн өөрсдын аргачлалаар цооногийн геофизикын хэмжилтээс өндөр чанарын геотехникийн мэдээлэл гаргах зорилгоор байгуулагдсан. Акустик сканнер, теле оптик болон соник хэмжилтүүдийн тайлал, дүн шинжилгээнүүд нь кернтэй болон кернгүй өрмийн цооногуудаас нүүрсний болон металлийн уурхайн төлөвлөлт, инженерийн зохион байгуулалт, газрын тос болон байгалийн хийн олборлолт мөн дэд бүтэц хөгжүүлэхэд зориулсан геотехникийн мэдээллээр хангадаг.

Манай чадварлаг ахлах геологич нар акустик сканнер ба теле оптик хэмжилтүүдыг гар аргаар тайлалт хийж зөвхөн өндөр магадлалтай тасалдалуудыг тодорхойлдог. Мэдээллийн нарийвчилсан геотехникийн үнэлгээг хийхэд энэ нь зайлшгүй шаардлагатай болохыг бид олж тогтоосон.

Үнэн зөв, найдвартай тодорхойлогдсон геотехникийн бүлэг ангилалууд (үелэл/атираа, тасалдал, цуурал, хагарал, ан цав, хагарсан / бутарсан бүс), тасалдалын зайн тооцоо, тасалдалын давтамж, чулуулгийн стресс болон бат бэхийн тооцоо нь геотехникийн инженерүүдэд газрын доорх чулуулаг механикийн үнэ цэнэтэй мэдээллийг өгч зураг төсөл болон боловсруулалтыг оновчтой болгож аюулгүй байдлыг сайжруулдаг.

ЭйЭсАйЭмЭс-ийн өөрсдын дотоодын голлох арга техник нь гар аргын тайлал болон бүлэг ангилалуудад чиглэгддэг. Харьцуулсан тохиолдлын судалгаагаар автомат програм хангамжын тайлалын үр дүнг гар аргын тайлалын үр дүнтэй харьцуулахад дутагдалтай, тасалдал болон хагарал гэх мэт чухал гажилыг алдаж хэвтээ чиглэлийн илрэл тэмдэгүүдыг байгаагаас хэтрүүлж мөн бүлэг ангилалууд бага илрүүлэгдсэн байдаг. Манай гар аргын тайлал хийх үйл явц нь өртөгийг ихээхэн бууруулж, геологийн болон геотехникийн ач холбогдол бүхий бүсүүдийг харуулсан найдвартай мэдээллийн санг бий болно.

Чанартай геотехникийн мэдээллийг цуглуулах нь хэзээ ч эрт байдаггүй!

ЭйЭсАйЭмЭс нь Акустик Сканнер / Теле Оптикийн Тайлан болон Соник Хэмжилтийн Тайлан гэсэн хоёр төрлийн тайланг санал болгодог ба тайлангуудыг нэгтэгсэн болон тусдаа байдлаар өгдөг.

Акустик Сканнер / Теле Оптикийн Тайлан

Цааш үзэх

Акустик Сканер гэж юу вэ?

Акустик сканнерыг заримдаа цооногийн теле оптик эсвэл ЭйТВ гэж нэрлэдэг ба энэ нь цооногийн геофизикийн хэмжилтийн багажаар ултрасоник чичиргээг дамжуулж түүнээс ойсон сигналуудын явсан хурд болон амплитудыг хэмжиж өрмийн цооногийн хананы чанартай зургийг үүсгэдэг.

Ойсон сигналын амплитуд нь өрмийн цооногийн ханан дахь чулуулгийн шинж чанарын функц болдог. Ойсон сигналын шугаман хэлбэрийн шинжийг ашиглаж өрмийн цооногт огтлогдсон чиглэл болон тасрал мөн эвдрэлүүдийн төрлийг тодорхойлох боломжтой.

Ойсон сигналын явсан хугацаа нь өрмийн цооногийн хананы хэлбэрийн функц юм тиймээс ямар нэгэн нуралт хэмжигдсэн бол жишээ нь цооногийн нуралтаас явсан хугацааны хэмжилтэнд лимонон – зууван хэлбэртэй нуралт үүссэн бол үүнийг үндсэн хэвтээ чиглэлийн даралтын тайлал хийхэд ашиглаж болдог.

Теле Оптик гэж юу вэ?

Теле Оптик (мөн ОуТВ гэж нэрлэдэг) нь цооногийн геофизикийн хэмжилт ба энэ нь оптик дүрслэлийн систем ашиглан өрмийн цооногийн хананд тасралтгүй чиглэсэн дүрсийг үүсгэдэг. Литологийн өөрчлөлт, структурын тасалдал болон хананы эвдрэл зэргийг энэхүү дүрсээс тодорхойлж болно.

Теле Оптикын илүү давуу тал нь хуурай эсвэл цэвэр устай цооногт ашиглах боломжтой бөгөөд акустик сканнер нь зөвхөн шингэнээр дүүргэсэн цооногт л ашиглагдах боломжтой юм. Энэ хэмжилтын дутагдалтай тал нь цооногийн хананы хэлбэрийг нарийн батлах боломжгүй тул өрөмийн цооногийн хананы нуралтийг бүрэн бүтэн шийдэж чадахгүй юм.

Акустик Сканнер / Теле Оптикын Тайлан

Энэхүү тайлан нь ил болон далд уурхайн төлөвлөлт болон өргөтгөлд зориулсан эвдрэлийн чухал мэдээллийг өгдөг:

  • Үелэл / атираа, тасалдал / ан цав, бутрал, хагарал, нурал / бутралын бүсүүд, томоохон сидеритын үе болон хоорондоо огтлогдсон үеүүдийн байрлалын мэдээлэл (өнцөг/ унал/ сунал)
  • Өрмийн цооногийн нуралт –хэвтээ даралтын чиглэлийн мэдээллийг өгдөг
  • Геотехникийн иж бүрэн дүн шинжилгээ болон орон зайн боловруулалтыг үелэл / атираа, тасалдал / ан цав, бутрал, хагарал, нурал / бутралын бүсүүдэд тогтоох
  • Ан цавын давтамжийн тооцоо
  • RQD, апертурын хэмжилт болон ан цавын судалгаа гэх мэт захиалгат үйлчилгээ

Уг тайлангийн ашиг нь:

  • Ил уурхайн хананы тогтвортой байдал эсвэл лонгваллын оновчтой чиглэлийн мэдээлэл
  • Тааз болон мөргөцгийн хананы бэхэлгээний төлөвлөлт ба хий зайлуулах зааварчилга
  • Структурын моделийн талаарх ойлголтыг нэмэгдүүлдэг
Акустик сканнерын дүрсээс тодорхойлогдсон ан цавын зураг. Ан цавуудыг геотехникийн бүлэгт ангилав.

Акустик сканнер / теле оптикын тайлан – Дэд бүтэц

ЭйЭсАйЭмЭс нь авто зам, хонгил, далан, гүүр болон бусад барилгын ажил гэх мэт дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлдэг барилгын инженерийн болон геотехникийн компаниудын хэрэгцээг хангах тайланг санал болгодог.

Инженер дэд бүтэцэд зориулсан товхимолыг татаж авах энд дар

Соник Хэмжилтийн Тайлан

Цааш үзэх

Соник хэмжилт гэж юу вэ?

Соник хэмжилт гэдэг нь цооногийн геофизикийн хэмжилтийн багаж бөгөөд литологи, чулуулгийн текстур, ялангуяа нүх сүвшилээс хамаарч өөр өөр байдаг чулуулаг формациудаар дамжин өнгөрөх дууны долгионы тархах хугацааны интервалын мэдээллийг өгдөг. Соник хэмжилтийг Uniaxial Compressive Strength (UCS) тооцоолоход ашиглаж болох бөгөөд чулуулгийн бэхэлгээний индексийг тодорхойлохын тулд хэмжилтийг мөн ашиглаж болно.

 UCS-ийг хэрхэн тооцдог вэ?

Олон тооны тайлан баримтууд нь усаар дүүрсэн цооногт хэмжигдсэн соник хэмжилтийн хурд болон харгалзах керн дээжийн UCS хоёрын хооронд статистикийн хамааралтай байгааг харуулдаг. Мэдээллийн санд асар их хэмжээний ялгаа байдаг боловч туршлагын үр дүнгээс харахад соник хэмжилт дээр үндэслэсэн таамаглал нь чулуулгийн хатуулгийн тооцоог найдвартай гаргаж өгдөг. ЭйЭсАйЭмЭс нь экспоненциаль харилцааг анхдагч байдлаар ашигладаг. Шаардлагатай бол бид тухайн сайтад зориулсан харилцан ажилгааг бий болгох боломжтой.

UCS-г гадаргуугийн олборлолтын ажилд дараахь байдлаар ашигладаг.

  • өрөмдлөг, тэсэлгээний ажлын гүйцэтгэлийг тодорхойлоход туслах
  • тогтвортой байдалд нөлөөлж болох чадал багатай хэсгийг тодорхойлох, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс давхаргын суйрыг тодорхойлно

Чулуулгийн бат бөхийн индекс гэж юу вэ?

Чулуулгийн бат бөх байдлын индекс (RSI) нь чулуулгийн UCS-ийг тооцоолсон үндсэн стресс (ихэвчлэн газар доорх босоо стресс) хүртэл хэвийн болгох замаар чулуулгийн хатуулгийн гүйцэтгэлийг шалгах арга хэмжээ юм. Энэ нь ямар ч нуралтгүй өрөмдлөгийн цооногоос олж авсан нягт ба соник хурдны геофизик хэмжилтээс хялбархан тооцоологдож болно. RSI-ийн бага утга нь геотехникийн тогтворгүй байдлыг харуулдаг. RSI нь далд уурхайн тогтворгүй бүсийг тодорхойлох чухал хэрэгсэл юм:

  •  уурхайн замын дагуух зөөлөрсөн өндрийн түвшиныг тооцоолох
  • таазны хоёрдогч дэмжлэгийг урьдчилан таамаглах чадвартай
  •  улны овойлт үүсч болзошгүй бүсүүдийг тодорхойлох

Нүүрсний уурхайн таазны тулгуурийг зөөлөн чулуулагт зохион бүтээхэд хэврэгшил нуралтын шалгуурыг ашиглах нэртэй Seedsman Geotechnics-ийн судалгаа баримтаас нэмэлт мэдээллийг авна уу.

Соник Хэмжилтийн Тайлан

Тайлан нь дараах зүйлсийг танилцуулна:

  • Uniaxial Compressive Strength (UCS) тооцоолсон утгуудыг өрөмдлөгийн цооногт бүхлээр нь болон нүүрсний давхаргын шууд тааз ба улны интервалд гаргах
  • Шууд хиллэх тааз болон улны чулуулгийн бат бэхийн индекс (RSI)
  • Соник болон гамма хэмжилт ашиглан цул массив үеийн танилт

Тайлангийн ашиг тус

  • Таазны тулгуур, замын зураг төслийг оновчтой болгох мэдээлэл
  • Төлөвлөж буй уурхайн талбайд хэрвээ RSI-ийн зураг хийгдсэн тохиолдолд төлөвлөгөө гаргахад туслалцаа үзүүлэх
RSI нь геотехникийн нөхцөл байдал илүү төвөгтэй хэсгийг хялбархан тодорхойлдог

ЭйЭсАйЭмЭс нь акустик сканнерийн үр дүнгийн тайлал болон геотехникийн бүлэгт чиглэсэн судалгаа, техникийн хэд хэдэн баримт бичгийг гаргаж танилцуулсан болно. Англи хэл дээрх нийтлэлийг энд дарж үзнэ үү.