Бидний үйлчилгээ

ЭмБиЖиЭс нь геологи хайгуул, уул уурхайн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад ЖОРК стандартын дагуу нөөцийн үнэлгээ, техникийн дүгнэлт, төслийн магадлан шинжилгээ болон үнэлгээ зэрэг ажлыг мэргэжлийн өндөр түвшинд найдвартай гүйцэтгэж, чанартай үйлчилгээ үзүүлдэг.

ЭмБиЖиЭс компанийн геологичид хээрийн зураглалаас эхлээд анхан шатны хайгуулын ажлын төлөвлөлт, менежмент, өрөмдлөгийн хөтөлбөр болон геофизикийн судалгааны ажилд хяналт тавих, нүүрсний нөөц баялгийн үнэлгээ, төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, мөн уурхайн нарийвчилсан төлөвлөлт болон уурхайн үйлдвэрлэлд хяналт тавих хүртэлх нүүрсний хайгуулын бүхий л шатны судалгааны ажлын арвин туршлагатай.

Манай компьютер моделийн баг Минекс, Вулкан болон Майнскэйп зэрэг геологи, уул уурхайн мэргэжлийн шилдэг програм хангамж дээр мэргэшсэн чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн. ЭмБиЖиЭс-ийн компьютер моделийн багийн мэргэжилтнүүд геологийн цогц модель үүсгэхэд мэргэшсэн. ЭмБиЖиЭс-ийн компьютер моделийн багийн мэргэжилтнүүд геологийн модельд ур чадвар, мэдлэг туршлага дээр суурилсан нарийвчилсан хяналт, аудит хийдэг.