Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа

ЭмБиЖиЭс-ийн Аюулгүй Ажиллагааны Менежментийн Систем нь ажлын байранд өөрийн ажилчид болон бусдын  эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь бидний үндсэн үүрэг болохыг батлан харуулдаг.

Компанийн удирдлага компанийн аюулгүй ажиллагааны соёлыг бий болгож, хэвшүүлэхэд  бодитоор манлайлах үүрэгтэй.  Удирдлага хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа болон нөхөн сэргээлтийн зорилго зорилтуудыг захиалагчдынхаа болон хууль дүрмийн шаардлагуудад нийцүүлэн биелүүлэх хангалттай нөөц бололцоогоор хангаж, дэмжлэг үзүүлэх ёстой.

ЭмБиЖиЭс компани ажилтан бүрийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд  эрсдэл учруулахгүй ажлын байраар хангагдах эрхийг хүлээн зөвшөөрдөг. Энэхүү эрхээ эдлэхийн хамт ажилтан бүр компанийн бодлого, дүрэм журмын  дагуу хамтран ажиллаж ажлын байранд өөрийн аюулгүй байдал мөн бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

Бидний гол зорилго

  • Нэг ч осол гэмтэлгүй, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлгүй байх
  • Бизнесийн бүхий л шийдвэр, төлөвлөгөө болон үйл ажилгаанд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой бүхий л үүрэг хариуцлагыг нэгтгэн тусгаж, системтэйгээр  удирдах
  • Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн уул уурхайн салбарын шилдэг туршлага стандартыг хэрэгжүүлэх
  • Ажилчид, харилцагчид болон оролцогч талуудын байр суурь, асуудлуудыг ойлгож,  нээлттэй хандаж, зөвлөлдөх замаар цаг тухайд нь эерэг хариултыг өгч байх.