Бидний тухай

МкЭлрой Брайн Жеоложикал Сервисес (ЭмБиЖиЭс) компани дэлхий даяар  уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй захиалагчиддаа зөвлөх, гэрээт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.

1970 оноос хойш ЭмБиЖиЭс-ийн мэргэжлийн геологичидын баг нь хайгуулын төслийг уурхай болгох хүртэлх иж бүрэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд үүнд амжилттай ажиллаж буй дэлхийн томоохон уурхайнууд багтдаг. Манай  мэргэжилтнүүд геологийн болон уул уурхайн олборлолтын чиглэлээр олон жил ажиллаж  мэдлэг, туршлага хуримлтлуулсан учраас захиалагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн геологийн холбогдолтой асуудлуудад оновчтой шийдлийг олж өгөх ур чадвар нь биднийг бусдаас онцгой болгож байгаа юм.

ЭмБиЖиЭс нь давхарга хэлбэрийн ордын геологи, ялангуяа нүүрсний ордын эрэл хайгуулаар мэргэшсэн. Бид нүүрсний орд газар эзэмшдэггүй, мөн бид өөрсдийн төлөө хайгуул судалгаа хийдэггүй. Бид захиалагчиддаа – жийрхэлгүй, aя тал засалгүйгээр, мэргэжлийн шилдэг зөвлөмж, зөвлөгөөг өгдгөөрөө бахархдаг.

Цааш Үзэх

ЭмБиЖиЭс нь Австрали болон Ази, Өмнөд Америк, Хойд Америк, Африк, Европ Антрактид зэрэг дэлхийн олон улс оронд нүүрсний бассейнуудад үйл ажиллагаа явуулж байна. 30 гаруй геологичидоос бүрдсэн ЭмБиЖиЭс-ийн баг анхан шатны эрэл хайгуулын ажлаас эхлэн жилийн 30 сая тонноос дээш олборлолттой уурхайнуудын үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх хүртэлх  төслийн бүхий л түвшний ажлыг гүйцэтгэх арвин туршлагатай. ЭмБиЖиЭс-ийн геологичид  мэргэжилдээ дурлаж эзэн нь болсон.  Манай багийг Австрали болон дэлхий даяар нүүрсний бассейнуудад хайгуулаас уурхай болгох хүртэлх уул уурхай төслийн бүхий л шатанд ажиллаж өргөн мэдлэг, арвин туршлага хуримтлуулсан техникийн болон арилжааны чиглэлээр асар туршлагатай нүүрсний ахлах геологичид зааж сурган, удирдлагаар хангаж ажилладаг.

ЭмБиЖиЭс нь нүүрсний хайгуул, геологийн компьютер модель хийх болон төслийн дүгнэлт хийх чиглэлээр салбартаа тэргүүлэгч. Бид хайгуулын менежмент болон чанартай хээрийн мэдээлэл цуглуулах тал дээр өөрсдийн дадлага туршлага, ур чадвараар бахархдаг.  ЭмБиЖиЭс нь уул уурхайн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад  нүүрсний нөөцийн бие даасан үнэлгээ, аудит, техникийн дүгнэлт болон магадлан шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг. ЭмБиЖиЭс -ийн багт  ЖОРК Код (мөн олон улсын бусад код, стандартууд)-д тодорхойлсон ‘Мэргэшсэн Мэргэжилтнүүд’ ажилладаг. Мөн бид хэд хэдэн програм хангамж ашиглан компьютерт суурилсан геологийн модель үүсгэхэд туршлагажсан. Бидэнд таны геологийн модельд  шалгалт болон аудитын ажлыг хийж гүйцэтгэх чадвар бий.

ЭмБиЖиЭс компани нүүрсний чанар, геотехникийн, геофизикийн болон уурхайн төлөвлөлтийн инженер экспертүүд зэрэг уул уурхайн салбарын бусад мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажилладаг. Ийнхүү мэргэжилтнүүдийн ур чадвар мэдлэг, туршлагыг хослуулах нь  техникийн өргөн хүрээг хамарсан чанартай үйлчилгээ, мэргэжлийн зөвлөмж зөвлөгөөг захиалагчиддаа хүргэх бидний чадамжийг нэмэгдүүлж байдаг.