ЭмБиЖиЭс-д ажиллах

Та ЭмБиЖиЭс-д ажиллахад бид таньд хүсэл, зорилгодоо хүрэхэд тань тусална.

Манай ажилчид бидний бизнесийн гол цөм бөгөөд тэдний ур чадвар, дадлага туршлага, эрч хүч бол компанийн амжилтын гол хөдөлгөгч хүч юм. 1970 онд анх үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойших бидний ололт амжилтууд нь дараах гол үнэт зүйлс дээр үндэслэгддэг. Үүнд: үнэнч шудрага байдал, ажлаа чанартай сайн хийдэг явдал, захиалагчийн сэтгэл ханамж болон өөрийн ажилчиддаа анхаарал халамж тавьдаг зэрэг байдал юм.

ЭмБиЖиЭс компани Геологийн Шинжлэх Ухааны Бакалаврын зэрэгтэй (эсвэл ижил төстэй мэргэжил) төгсөгчидөд тус компанид Хээрийн Геологич албан тушаалд ажилд орж, ажил амьдралынхаа гарааг эхлэх сайхан боломжийг олгодог. Таныг салбартай нэр хүндтэй чадварлаг геологичид, шилдэг удирдагчид зааж сургах ба тэднээс суралцахын дээр, чадварлаг хамт олон өөрсдийн техникийн өргөн мэдлэг, дадлага туршлагаа таньтай хуваалцах болно.

Бид мөн нүүрсний салбарын туршлагатай геологичидод хайгуулын менежмент, техникийн аудит, магадлан шинжилгээ, нөөц тайлагнах болон компьютерын загварчлалаар карьераа үргэлжлүүлэхийн зэрэгцээ ур чадвараа улам бүр сайжруулж, бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгодог.

ЭмБиЖиЭс урт хугацаанд тогтвортой ажиллуулж, сэдэлжүүлэн урам зоригтой байлгах үүднээс хүмүүсийн авч ажиллуулдаг. Геологит дурлаж, ажилаа чанартай сайн гүйцэтгэх чадварын тань хариуд бид ур чадвар сорьсон ажлын байр, сонирхолтой газруудаар аялан, ажиллах боломжийг санал болгохын дээр сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан таныг өөрийн хүчин чадалаа бүрэн дайчилж хүсэл зорилгодоо хүрэхэд тань туслах болно.