Техникийн аудит ба магадлан шинжилгээ

ЭмБиЖиЭс геологийн хэтийн төлөвөөс нүүрсний ордын үнэлгээ болон бие даасан техникийн дүгнэлтийг хийж гүйцэтгэдэг. Манай захиалагчид геологийн ордуудын талаарх бидний өргөн мэдлэг, хэтийн төлөвийг тодорхойлох чадвар болон үнэн зөв, оновчтой зөвлөгөөний ашиг тусыг хүртдэг.

Бидний үүрэг бол хөрөнгийн талаарх мэдээллийн үнэн зөв, найдвартай байдалд техникийн бодит дүгнэлт өгөх явдал юм.

ЭмБиЖиЭс нь Австрали, Монгол, Хятад , Орос, Колумб, Канад, Мозамбек, Индонези болон Вьетнам зэрэг улсын нүүрсний ордуудын техникийн дүгнэлт, аудитын ажилд оролцож байна.

Бидний үндсэн үйлчилгээнд дараах ажил үйлчилгээ багтана. Үүнд:

  • Геологийн моделийн шалгалт болон аудит хийх
  • Мэдээллийн сангийн үнэн зөв байдалд дүн шинжилгээ хийх
  • Нүүрсний нөөц, баялагт шүүмж өгөх
  • Мэргэжлийн холбогдох асуудлуудад үнэлэлт өгөх, шалгалт хийх
  • Бизнес төлөвлөгөө болон уурхайн ашиглалтын нийт хугацааны талаарх одоо байгаа мэдээлэл тохиромжтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх
  • Төслийн гол хөдөлгөгч хүчин зүйл болон тулгамдаж буй асуудыг тодорхойлох