Нөөцийн тооцоо тайлагнах

Нүүрсний нөөц баялгийн үнэлгээ ба тооцоолол нь уурхайн болон эдийн засгийн үнэлгээний үндэс суурь нь юм. ЭмБиЖиЭс-д ЖОРК стандартын талаар өргөн мэдлэгтэй, нүүрсний орд газруудад ажиллаж арвин туршлага хуримтлуулсан арван “Мэргэшсэн Мэргэжилтэн” байдаг. Хайгуулын үйл ажиллагаа, геологийн 3D загварчлал болон нөөц баялаг тайлагнах стандарт, удирдамж зааварчилгааны туршлагадаа тулгуурлан бид захиалагчиддаа чанартай нөөцийн тайлан бэлтгэн өгдөг.

Бидний үйлчилгээ:

  • Нүүрсний үеүдийн нөөцийн ангилал
  • ЖОРК Код болон холбогдох бусад стандартын (NI43-101, САМРЕК) шаардлагуудад нийцсэн Мэргэшсэн Мэргэжилтний тайлан бэлтгэх
  • IPO хийхэд геологийн болон нөөц баялгийн хүчин зүйлүүд, болон Бие Даасан Техникийн Тайлан бэлтгэх
  • Олон нийтэд зориулсан бус, зөвхөн компани дотороо ашиглах нөөцийн тооцоо
  • Нөөцийн тооцоо болон геологийн модельд бие даасан аудит