ГМС ба геологийн график дизайн

ЭмБиЖиЭс-д Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) болон геологийн график дизайнаар мэргэшсэн тусгай баг ажилладаг. ЭмБиЖиЭс мэдээллийн сангийн хүснэгт болон зургуудаас бүрдсэн өгөгдлүүдийг давхардуулаад орон зайн хувьд нэгтгэхэд ГМС-ийг  ашигладаг.

Бид эдгээр мэдээллийг олж авах, хадгалах, ашиглах болон анализ хийх мөн геологийн төрөл бүрийн план болон харагдах зургуудыг үүсгэх чадвартай. Мэдээлийг ийнхүү ухаалгаар нэгтгэн  боловсруулах нь шийдвэр гаргах болон  хайгуулын ажил төлөвлөх болон уурхайн нарийвчилсан төлөвлөлт гаргах зэрэгт ихээхэн тус дөхөм болдог.

ЭмБиЖиЭс-ийн ГМС ба график дизайны баг:

  • Хээрийн ажиглалтын мэдээллийг нэгтгэн оруулах мэдээллийн сан байгуулах, удирдах мөн зургийн геореференс болон давхарлаж дижитайз хийх
  • Мэдээлэл ашиглан өндөр чанартай, мэдээлэл сайтай зураг, план болон хавсралт зургууд хийх