Хээрийн хайгуул болон өрмийн талбар дахь хяналт

ЭмБиЖиЭс нь нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй олон тооны захиалагчдад геологийн хайгуулын үйлчилгээг мэргэжлийн түвшинд, чанартай үзүүлдэг гэдгээрээ танигдсан. Манай бэлтгэгдсэн хээрийн геологичид өрмийн талбайгаас найдвартай бөгөөд нягт нямбай геологийн мэдээллийг цуглуулдаг. Геологийн мэдээллийг цооногийн геофизикийн хэмжилттэй хослуулах нь манай геологичидод нүүрсний үеүдийг зөв тодорхойлох, холбох мөн ордын хэлбэр дүрс болон стратиграфийн зөв ойлголт авах боломжийг олгодог.

ЭмБиЖиЭс-ийн хээрийн үйлчилгээ:

  • Газар эзэмшигчтэй хийх хэлэлцээ
  • Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хянах
  • Байгаль орчин болон соёлын өвтэй холбоотой хууль, дүрмийг дагаж мөрдүүлэх
  • Ажлын талбайн төлөвлөлт
  • Кернгүй, кернтэй болон том диаметрэн кернтэй өрөмдлөгийн хяналт
  • Литологийн болон геотехникийн бичиглэл хийх
  • Керн дээжээс нүүрсний чанарын дээжлэлт хийх
  • Гидрогеологийн судалгааны пейзометрүүд суулгах
  • Нүүрсний хийн тест
  • Цооногийн геофизикийн мэдээллээс нүүрсний үеийг тодорхойлох мөн холболт хийх
  • Геофизикийн ажилд хяналт хийх, тайлалт хийх
  • Структурын тайлал болон стратиграфын модель хийх
  • Геологийн мэдээллийн менежмент