Удирдлагын баг

Захиралууд

Удирдах захирал > Кэрри Витби > B.Sc. (Геологи), F.AusIMM, хүндэт гишүүн, AIG гишүүн, GSA гишүүн, MICA гишүүн,

Мэргэшсэн Мэргэжилтэн  Цааш үзэх

40 гаруй жил зөвлөх геологичоор ажилласан туршлагатай Кэрри 1972 онд ЭмБиЖиЭс компанид орсон бөгөөд 1998 онд гүйцэтгэх захиралын албан тушаалд томилогдсон. Кэрри нь Австралийн нүүрсний хайгуул болон уул уурхайн  төслүүдэд  талбай ялгах, хайгуулын ажил гүйцэтгэх, төслийн үнэлгээ болон магадлан шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Керри дэлхийн томоохон нүүрс үйлдвэрлэгч орнууд болох  АНУ, Канад, Хятад, Индонези, Өмнөд Африк, Колумби, Бирм, Малайз, Монгол, Мозамбек зэрэг улсад нүүрсний төслүүд дээр ажиллаж арвин туршлага хуримтлуулсан.

Сүүлийн жилүүдэд Керри Австрали, Африк, Өмнөд Америк дахь төмрийн хүдрийн төслүүдийн үнэлгээний ажилд оролцож байна. Керри нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй  уул уурхайн компаниуд болон санхүүгийн / хөрөнгө оруулалтын байгууллагуудад хөндлөнгийн зөвлөгөө өгөхөд ихээхэн туршлагажсаны дээр ялангуяа ЖОРК стандартын дагуу нөөц тайлагнах арвин туршлагатай.

 

Дарга  > Жон Брайн > B.Sc. (Hons), Ph.D., F.AusIMM M.AIG,

Мэргэшсэн Мэргэжилтэн   Цааш үзэх

1970 онд ЭмБиЖиЭс-ийг хамтран байгуулсанаас хойш Жоны  карьер 50 жил үргэлжилсэн.  Жон нүүрсний хайгуулын ажлуудыг удирдан явуулах, нүүрсний нөөцийн тайланд болон дэлхий даяар явагдаж буй хайгуулын үйл ажиллагаанд техникийн дүгнэлт, аудит хийх зэрэг ажлыг хариуцан явуулдаг. 1970-аад оны үед Антарктидад хийгдсэн  зураглалын төслийн ажлыг удирдан явуулсан нь Жоны карьерын онцлох үйл явдлуудын нэг билээ.

Жон нүүрсний үйлдвэрийн гол бүс нутаг болох Шинэ Өмнөд Уэльс, Квийнсланд, Баруун Австрали, Тасмани болон Шинэ Зеланд, Канад, Индонези , Монгол, Шинэ Гвиней, Тайланд зэрэг дэлхийн олон улс оронд нүүрсний маш олон сав газарт ажиллаж өргөн мэдлэг, арвин туршлага хуримтлуулсан. Тэрээр ЖОРК стандартын дагуу нөөцийн тайлан бэлтгэж, олборлолт явагдаж буй олон тооны уурхай болон уул уурхайн төслүүдэд магадлан шинжилгээ судалгааны ажлуудыг хийсэн, нүүрсний салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй геологийн зөвлөх юм.

Арилжааны ерөнхий менежер> Чарльз Парбири >  B.Sc. (Геологи),  M.AusIMM

Мэргэшсэн Мэргэжилтэн   Цааш үзэх 

Чарльз бараг 40 жилийн турш зөвлөх геологичоор ажиллаж байна. Тэрээр нүүрсний салбарт хайгуулын ажил гүйцэтгэх санал боловсруулах, хайгуулын үйл ажиллагаа явуулах болон өрөмдлөгийн ажлын менежмент, гүйцэтгэл зэрэг ажилд оролцон ажиллаж байна. Тэрээр техник эдийн засгийн үндэслэл, техникийн тайлан, магадлан шинжилгээ, үнэлэлт дүгнэлт болон хөрөнгийн биржид бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг боловсруулан бэлтгэдэг. Чарльз Шинэ Өмнөд Уэльс, Квийнсланд, Тасмани, Өмнөд Австрали болон Баруун Австрали дахь нүүрсний сав газруудад ажиллаж арвин их туршлага хуримтлуулсан. Мөн тэрээр Тайланд, Калимантан, Шинэ Зеланд, Филиппин, Хятад, Монгол, Өмнөд Африк болон Сибирийн нүүрсний ил болон далд уурхайн төслүүд дээр ажиллаж байсан.

 

Багийн менежерүүд

Үйл ажиллагааны ерөнхий менежер > Роб Дайсон > B.Sc. (Геологи), F.AusIMM

Мэргэшсэн Мэргэжилтэн   Цааш үзэх 

Роб өөрийн карьерын эхний таван жилийг Папуа Шинэ Гвинейн алтны эрэл хайгуулд зарцуулсан. Тэрээр уул уурхайн салбарт 35 жил ажилласан туршлагатай хүн юм.  ЭмБиЖиЭс компанид орсоны дараа Роб Австрали болон дэлхийн бусад улс орнууд дахь нүүрсний хайгуул болон хайгуулын төслийг уурхай болгох ажилд голлон оролцож байлаа. Тэрээр хайгуулын ажлын төлөвлөлт, төслийн менежмент гээд ерөнхий эрлээс төслийг уурхай болгох хүртэлх бүхий л шатны ажлын арвин туршлагатай. Роб нүүрсний ил болон далд уурхайн үйл ажиллагаа, төслийн үнэлгээ болон хэд хэдэн төсөлд магадлан шинжилгээ хийсэн туршлагатай. Тэрээр Австралийн нүүрсний хоёр гол бассейн болох Сидней болон Бовен, мөн Лаура болон Маруборой зэрэг жижиг бассейнууд, түүнчлэн Индонез болон Монголд ажиллаж мэдлэг, туршлага хуримтлуулсан. Роб Баруун Австрали, Баруун Африк, Индонезийн төмрийн хүдрийн хэд хэдэн ордод төслийн үнэлгээний ажлыг хийж байна.

Брисбан оффисийн менежер > Рован Жонсон > B.Sc. (Геологи), M.AusIMM

Мэргэшсэн Мэргэжилтэн   Цааш үзэх

Рован 1980-д оноос Бридж Ойл компанид нүүрс, шатдаг занар, уран, газрын тос болон байгалийн хийн чиглэлээр ажиллаж арвин туршлага хуримтлуулсан.
Рован 1989 онд ЭмБиЖиЭс-д орж, хайгуул, төслийг уурхай болгох болон уурхайд мэргэжлийн дэмжлэг тусламж үзүүлэх тал дээр голлон ажилласан.
Тэрээр Австрали болон дэлхийн бусад улс орны нүүрсний салбарт голлон ажиллаж хэд хэдэн нүүрсний уурхайг анхан шатны хайгуулын ажлаас уурхай болгох хүртэлх, мөн урьдчилсан ТЭЗҮ болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажилд голлон анхаарч ажиллаж ирсэн. Рован Квийнсландын нүүрсний бүх бассейнуудад ажиллаж техникийн өргөн мэдлэг, арвин туршлага хуримтлуулсан.

Компьютер моделийн менежер > Жанет Бартоло > B.Sc. (Геологи) Hons, M.AusIMM

Мэргэшсэн Мэргэжилтэн   Цааш үзэх 

Жанет уул уурхайн салбарт 20 жил ажиллаж байна. Карьерынхаа эхний таван жилд Жанет Хантер Валлейн нүүрсний хайгуул болон далд уурхайд ажилласан. Тэр цагаас хойш Жанет Шинэ Өмнөд Уэльс, Квийнсланд, Тасмани болон Баруун Австрали дахь нүүрсний олон төсөл дээр ажиллаж байна. Жанетын олон улсын туршлагад Шинэ Зеланд, Монгол, Мозамбек, Өмнөд Африк, Канад, Колумб (дэлхийн хамгийн том уурхайнуудын нэг болох Зүүн Калимантанд хоёр жил ажилласан) болон Индонез зэрэг дэлхийн олон улс орнууд ордог. Жанет геологийн компьютер загварчлал, мэдээллийн менежмент/ хяналт, геологийн тайлал болон моделийн аудитаар мэргэшсэн.