Түүхэн замнал

Шинэ Өмнөд Уэльсийн Геологийн Судалгааны Төвийн  дарга асан, доктор Клифорд МкЕлрой Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургууль (ЮуЭнЭсДабльюу) дээр Жон Брайн-тай уулзсан. Тэгэхэд  Клиф их сургуулийн багш, харин Жон докторт сурдаг шилдэг оюутан байжээ.

Клиф 1970 онд Clifford McElroy & Associates-ыг (СиЭмЭй) байгуулж тухайн жилдээ Жонийг элсүүлж дараа жил нь Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуулийн өөр нэг оюутан Кэрри Витбийг элсүүлжээ. 1977 онд СиЭмЭй  нэрээ өөрчилж McElroy Bryan and Associates болсон. 1979 онд Жон Гүйцэтгэх Захирлын албан тушаалыг хашиж Клиф ТУЗ-ын даргын үүрэгт ажлыг үргэлжлүүлэн хашсан. 1988 онд ЭмБиЭй нь МкЭлрой Брайн Жеоложикал Сервисес (ЭмБиЖиЭс) болсон. 1998 онд Жон ТУЗ-ын дарга болж Кэрри Гүйцэтгэх Захиралын албан тушаалд томилогдсон бөгөөд тэд өнөөдрийг хүртэл дээрх албан тушаалыг хашсаар ирсэн билээ.

1970-аад оны эхээр бидний хийж гүйцэтгэсэн ажилд Баруун Австралид хийсэн никелийн хайгуул, Mt Hope Mineral NL компанийн захиалгаар төв болон баруун Шинэ Өмнөд Уэльс-д зэс/хар тугалга/цайрын эрлийн ажил, Mary Kathleen Uranium Mine компанид зураглалын ажил, мөн Папуа Шинэ Гвиней, Өмнөд Австрали болон Хойд Квийнслэнд-ийн нүүрсний орд газруудад гүйцэтгэсэн хайгуулын ажлууд зэрэг эрэл хайгуулын ажлууд  багтдаг.

Квийнслэнд-ийн Бовейн Бассейн дахь зөвлөх үйл ажиллагаа 1977 онд Капкоулийг Герман Греект өгөх үед өргөжин тэлсэн ба энэ үед Жон, Кэрри нар хайгуулын ажлыг удирдан явуулсан (тэд өнөөг  хүртэл алдартай есөн-нүх бүхий гольфийн талбайг төлөвлөсөн). Герман Греек уурхайтай 1995 он хүртэл хамтран ажилласан.

Цааш Үзэх

1970-аад оны сүүлээс 1980 он хүртэлх хугацаанд компани  Квийнслэнд дахь Лэйк Линдсай, Гордонстоун, Капелла болон Макалистэр, Тасмани дахь Корнвалл Коул Компани, Тайланд дахь нүүрсний нэгэн шинэ уурхай болон Шинэ Өмнөд Уэльс дахь Глостерын нүүрсний хайгуулын ажлуудыг хариуцан гүйцэтгэсэн.

1990-ээд онд ЭмБиЖиЭс нь Шинэ Өмнөд Уэльс дахь Бенгалла, Дартбрүүк, Саддлерс Греек, Кумнок, Ховик, Хойд Мт Артур болон Юлан төслүүдэд мөн Квийнслэнд дахь Хойд Тогара, Ньюландс, Суттор Греек, Хайл Греек, Таронг болон Буртон төслүүдийн хайгуулын үйл ажиллагаанд гол үүрэг  гүйцэтгэсэн.  Мөн Индонези, Хятад болон Колумб зэрэг улсуудад эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан.

1990-ээд оны эхээр манай компьютер моделийн баг байгуулагдсан бөгөөд Брисбан дахь оффисыг байгуулан ерөнхий геологич Рован Жонсон-ийг менежерээр томилсон.

1990-ээд оны сүүл үеэс өнөөг  хүртэл ЭмБиЖиЭс нь Экстрата Коул Нью Соут Уэльс-ийн эзэмшлийн Юнайнэд, Юлан, Баруун Юлан, Мт Овэн, Равэнсворт Далд Уурхай, Глендэлл болон Мангоола зэрэг уурхай болон төслүүдэд зөвлөх болон хайгуулын менежментийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

2000 онд  Сеедсмэн Геотехник компани болон ЭмБиЖиЭс хамтран санаачилж нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад акустик сканерын өндөр чанартай тайлал хийдэг ЭйСиЭмЭс-ийг эхлүүлсэн.

2000 оноос хойш ЭмБиЖиЭс компани хилийн чанад дахь үйл ажиллагаагаа тэлж Колумб, Индонез, Хятад, Мозамбек, Өмнөд Африк, Чили, Канад, Америкийн Нэгдсэн Улс, Конго, Монгол болон Сиара Лион зэрэг улсуудад хэрэгжиж буй төслүүд дээр ажиллаж эхэлсэн. Үүнд төмрийн хүдрийн төслүүдийн дүгнэлт болон төслийн бүтээн байгуулалтын ажлууд зэрэг багтана.

1970 онд ЭмБиЖиЭс цөөн хэдэн ажилчинтайгаар эхэлж байсан бол эдүгээ 30 гаруй геологичидтой болж өргөжжээ.  Бид  салбартаа тэргүүлэх бидний туршлагыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн хүргэх туршлагатай геологичдыг сурган бэлтгэх бизнесийн тогтвортой  загварыг хэрэгжүүлдэг.